Өнөөдөр 2024.09.24. Энэ оны 269 дэх өдөр бөгөөд он дуусахад 98 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 42 минутад мандаж, 18 цаг 46 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Америкийн сансрын нисэгч Жон Янг, Оросын жүжигчин Наталья Аринбасарова, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын хоёр удаагийн шагналт Брэд Бёрд, жүжигчин Элоиза Мамфорд зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:
1995 оны есдүгээр сарын 23-25-нд Сүхбаатар хотод хүчтэй цасан шуурга болжээ. Энэ үеэр эрчим хүчний дөрвөн дэд станц унаж, 20 мянга орчим мал, 10 орчим малчин амиа алдаж, хилийн шугамын олон багана унаж, улсад олон сая төгрөгийн хохирол учирчээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1934 оны энэ өдөр Оросын “Үнэн” сонин анх удаагаа Сталиныг агуу удирдагч гэж бичжээ.
1948 оны энэ өдөр “Хонда Мотор” компани үүсгэн байгуулагдав.
1968 оны энэ өдөр Свазиленд НҮБ-д элсжээ.
1979 оны энэ өдөр Зөвлөлтийн тамирчид болох Людмила Белоусова, Олег Протопопов нар Швейцараас улс төрийн орогнол хүсэв.
1998 оны энэ өдөр Францын Лионд анх удаагаа хүний гар шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.
Билгийн тооллын 22. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )