Өнөөдөр 2024.09.26. Энэ оны 270 дахь өдөр бөгөөд он дуусахад 96 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 45 минутад мандаж, 18 цаг 42 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөр. Эквадорт Төрийн далбааны өдөр, Йеменд Хувьсгалын өдөр тохиож байна.
Энэ өдөр Өмнөд Африкийн улстөрч, Нельсон Манделагийн экс эхнэр Винни Мандела, Английн рок хөгжимчин Брайан Ферри, Орос-Америкийн математикч Фёдор Богомолов, Англи, Австралийн жүжигчин, дуучин Оливиа Ньютон-Жон, Америкийн жүжигчин Линда Хамильтон, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, Канадын хоккейчин Крис Куниц, Америкийн теннисчин Серена Уильямс зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1926 оны энэ өдөр МАХН-ын V Их хурал хуралджээ. Хуралд 181 төлөөлөгч оролцож, БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1939 оны энэ өдөр Францад коммунист байгууллагуудыг хориглож, Францын коммунист намын тэргүүнүүдийг баривчилжээ.
1950 оны энэ өдөр Индонез улс НҮБ-д элсэж байв.
1960 оны энэ өдөр НҮБ-ын түүхэнд хамгийн урт үргэлжилсэн яриаг Фидель Кастро хийжээ. Тэрээр 4 цаг 29 минут ярьсан байна.
1961 оны энэ өдөр Нью-Йоркт дуучин Боб Дилан тоглолтоо хийжээ.
1962 оны энэ өдөр төрийн эргэлт болж, Йемен Арабын Бүгд найрамдах улсыг зарлав.
1969 оны энэ өдөр Англид “Битлз”-ийн студийн сүүлийн цомог болох “Abbey Road” гарчээ.
2008 онд Монгол Улсад Чингис хааны морьт хөшөөг нээв.
2023 онд Иракийн Каракошед болсон хуримын үеэр гал гарч, 120 гаруй хүн амиа алдав.
Билгийн тооллын 24. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )