ӨГЛӨӨНИЙ МЭНД!

6 цагийн өмнө

Өнөөдөр 2024.10.01.

Өнөөдөр Олон улсын ахмадын баярын өдөр. Мөн Дэлхийн цагаан хоолны өдөр, Олон улсын эмч нарын өдөр. Хятадад өнөөдөр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр бол Өмнөд Солонгост Зэвсэгт хүчний, ОХУ-д Хуурай замын цэргийн өдөр, Кипр болон Нигерид Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Багш нарын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Жули Эндрюс, Францын кино найруулагч Жан-Жак Анно, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Рэнди Куэйд, Оскарын шагналт Бри Ларсон, Их Британийн Ерөнхий сайд асан Тереза Мэй, Либерийн Ерөнхийлөгч, хөлбөмбөгч Жорж Веа, Оросын жүжигчин Чулпан Хаматова зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр “Ардын эрх” сониныг гаргаж эхэлжээ. Долоо хоногт нэг удаа хэвлэгдэж байсан энэхүү сонинд тэр үеийн боловсролтой сэхээтнүүд олон талт агуулга, сэдэв бүхий ухуулан таниулах, таниулан мэдүүлэх чиглэлээр нийтлэл бичдэг байв. Сонины анхны эрхлэгчээр Ц.Дамбадорж ажиллаж байжээ.

1935 оны энэ өдөр МҮЭ-ийн III их хурал хуралдаж, Кино зургийн үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ.

1957 оны энэ өдөр Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тусгай газар болгон, товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтжээ.

1980 оны энэ өдөр Монголын пионерийн удирдагчдын улсын анхдугаар чуулган болов.

1980 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Монгол, Хятадын хил судлах ажлын хэсгийг байгуулжээ.

Мөн Монгол-Зөвлөлтийн улсын хилийн дэглэм, хилийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурав.

2000 оны энэ өдөр Орон нутгийн сонгууль болж, МАХН ялалт байгуулжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1971 оны энэ өдөр Флоридад дэлхийн хамгийн том зугаа цэнгэлийн газар “Дисней-ворлд” нээгджээ.

1994 оны энэ өдөр Палау тусгаар улс болов.

2017 оны энэ өдөр Каталон тусгаар улс болох эсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top