ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

Өнөөдөр 2024.10.08. Энэ оны 282 дахь өдөр бөгөөд он дуусахад 84 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 02 минутад мандаж, 18 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө -3 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Намиб улсад Мод тарих өдөр, Украинд Хуульчдын баяр, Иран Хүүхдийн баяр, АНУ Үндэсний баатрын өдрийг тэдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Чеви Чейз, Сигурни Уивер, Майкл Дудикофф, Мэтт Деймон, Шведийн хоккейч Фредрик Модин, Америкийн дуучин Бруно Марс, Канадын жүжигчин Ксения Соло зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2007: Богд хааны ордон музейн засварын ажил дуусаж, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6 сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2015: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962 оны энэ өдөр Алжир улс НҮБ-д элсжээ.

1970 онд Александр Солженицын уран зохиолын салбарын Нобелийн шагнал хүртжээ.

1980 оны энэ өдөр Боб Марлигийн сүүлчийн тоглолт болжээ. Тэрээр долоон сарын дараа хорт хавдраар нас барсан юм.

1993 онд Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шевардназе тус улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд элсэж байгааг зарлажээ.

1993 оны энэ өдөр НҮБ ӨАБНУ-ын эсрэг бүх хоригоо цуцлав.

Билгийн тооллын 6. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top