ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

Өнөөдөр 2024.10.14. Энэ оны 288 дахь өдөр бөгөөд он дуусахад 78 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандаж, 18 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатарт ялихгүй хур тунадастай. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн стандартын өдөр. Беларуст өнөөдөр Ээжүүдийн өдөр бол Украинд Улсыг хамгаалагчдын баяр юм.

Энэ өдөр Америкийн загвар зохион бүтээгч Ральф Лорен, Английн дуучин Клифф Ричард, Шотландын “Nazareth” рок хамтлагийн дуучин Дэн МакКаферти, Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин, Австралийн жүжигчин, найруулагч Миа Васиковска зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Тажикийн Автономит Бүгд найрамдах улс болон Киргизийн автономит муж байгуулагджээ.

1926 оны энэ өдөр Лондонд «Винни-Пух» ном хэвлэгдсэн байна.

1933 оны энэ өдөр нацистын Герман Үндэстнүүдийн лигээс гарчээ.

1946 оны энэ өдөр Олон улсын стандартчиллын байгууллага бий болсон юм.

1993 оны энэ өдөр Крымд Ерөнхийлөгчийн албан тушаал бий болжээ.

2008 оны энэ өдөр Арабын Нэгдсэн Эмирт улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байна.

Билгийн тооллын 12. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top