Өнөөдөр 2024.10.15. Энэ оны 289 дэх өдөр бөгөөд он дуусахад 77 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 12 минутад мандаж, 18 цаг 04 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 9 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн гараа угаах өдөр, Олон улсын хөхний эрүүл мэндийн өдөр, Дэлхийн цагаан таягтны өдөр тохиож байгаа бол Чили Эмээ, өвөөгийн баяр, Бразил Багш нарын баяр,Энэтхэг Оюутны өдөр, Тунис Нүүлгэн шилжүүлэлтийн өдөр, Камбож Хаан эцгийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Ангараг гарагийн хоёр дагуулыг нээсэн АНУ-ын одон орон судлаач Асаф Холл, Германы философич Фридрих Ницше, “Загалмайлсан эцэг” романы зохиогч Марио Пюзо, Норвегийн бөх, дэлхийн олон удаагийн аварга Ярл Магнус Риибер нар мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1570 оны энэ өдөр Пёньян хот байгуулагджээ.
1582 онд Ромын Пап XIII Григорий Григорианы хуанлийг нэвтрүүлжээ.
1666 оны энэ өдөр Английн хаан II Чарльз анх удаа хантааз өмсөж, шинэ мода дэлгэрүүлэв.
1992 оны энэ өдөр цуврал алуурчин Андрей Чикатило 52 хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдав.
2000 онд Парис хотноо 40 км м талбай бүхий Хайрын ханыг нээжээ. Ханан дээр “Би чамд хайртай” гэсэн үгийг 311 хэлээр бичсэн байна.
2006 оны энэ өдөр Ирак дахь “Аль Каида” бүлэглэл Исламын улс бүлэглэл байгуулагдсан тухай зарлав.
Билгийн тооллын 13. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )