Өнөөдөр 2024.10.18. Энэ оны 292 дахь өдөр бөгөөд он дуусахад 74 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 16 минутад мандаж, 17 цаг 58 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 8 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Азербайжанд Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Самарканд хотын өдөр тохиож байна.
Энэ өдөр Чех, Америкийн теннисчин Мартина Навратилова, Бельги гаралтай Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм, Америкийн хөгжмийн зохиолч Уинтон Марсалис, Оросын жүжигчин Сергей Безруков, Украины дуучин Светлана Лобода, Америкийн жүжигчин Зак Эфрон зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1966 оны энэ өдөр МХЗЭ-ийн 15 дугаар Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1922 оны энэ өдөр Их Британийн “ВBC” корпорац үүсгэн байгуулагджээ.
1941 оны энэ өдөр Токиод Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег баривчилжээ.
1951 оны энэ өдөр ЗСБНХУ цөмийн туршилт хийсэн байна.
1963 оны энэ өдөр Фелисетт гэх муур түүхэнд анх удаагаа сансарт нисжээ.
1967 оны энэ өдөр Зөвлөлтийн «Венера-4» сансрын хөлөг Венераг судалж эхлэв.
1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоор Боб Бимон уртын харайлтын дэлхийн рекордыг тогтоожээ. Тэрээр өмнөх рекордыг шууд 55 см-ээр эвдэж, 8.90 м харайжээ.
2009 оны энэ өдөр Орос, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикистан улсууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг үзэглэжээ.
Билгийн тооллын 16. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )