Өнөөдөр 2024.10.21. Энэ оны 295 дахь өдөр бөгөөд он дуусахад 71 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 21 минутад мандаж, 17 цаг 53 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 7 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Гондураст Зэвсэгт хүчний өдөр бол Египетэд Тэнгисийн цэргийн, Тайландад Үндэсний сувилагч нарын өдөр.
Энэ өдөр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Германы физикч, Нобелийн шагналт Вольфганг Кеттерле, Нидерландын физикч, Нобелийн шагналт Андрей Гейм, Испанийн кино найруулагч, жүжигчин Хулио Медем, Америкийн жүжигчин Мелора Уолтерс, реалити шоуны од Ким Кардашьян, Ирландын жүжигчин Эндрю Скотт зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1992 оны энэ өдөр Улаанбаатар хотод Хятад, Монгол, Орос гурван улсын хил тогтоох хэлэлцээр эхлэв. Талууд гурван улсын хил тогтоох хэлэлцээрийг үзэглэжээ.
2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1992 оны энэ өдөр Мадоннагийн бичсэн “Секс” ном худалдаанд гарчээ.
1993 оны энэ өдөр Бурунди улсад төрийн эргэлтээр Ерөнхийлөгч нь болон зургаан сайд алагджээ.
1997 онд Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Акмола хотыг улсынхаа шинэ нийслэлээр зарлав. Акмола хотын нэр хожим нь Астана болж өөрчлөгдсөн юм.
1997 оны энэ өдөр Диана гүнжийн дурсгалд зориулсан Элтон Жоны “Candle in the Wind” дууны шинэ хувилбар поп хөгжмийн түүхэнд хамгийн алдартай синглээр тодорч, сарын дотор 31.8 сая хувь борлуулагджээ.
Билгийн тооллын 19. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )