ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 25

Өнөөдөр 2024.10.25. Энэ оны 299 дахь өдөр бөгөөд он дуусахад 67 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 27 минутад мандаж, 17 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 4 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Румынд Зэвсэгт хүчний өдөр бол Литвад Үндсэн хуулийн, ОХУ-д Гаалийн ажилтны, Словенид Тусгаар байдлын, Гренадад Талархлын өдөр.

Энэ өдөр Украины анхны Ерөнхий сайд Витольд Фокин, Английн рок хөгжимчин Жон Андерсон, Унгарын дуучин Кати Ковач, Америкийн «Red Hot Chili Peppers» хамтлагийн бөмбөрчин Чад Смит, Америкийн дуучин Кэти Перри, Оросын дуучин Владислав Топалов зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1985 оны энэ өдөр БНМАУ, Буркина Пасо улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр Америкийн «Tappan Company» богино долгионы зуухыг анх удаа танилцуулжээ.

1976 оны энэ өдөр Лондонд Хааны үндэсний театр байгуулагджээ.

1990 оны энэ өдөр Горно-Алтайскийн автономит муж бүгд найрамдах улс болжээ.

2001: Microsoft Windows XP систем худалдаанд гарчээ.

2009: Багдадад томоохон террорист халдлага болж, 160 гаруй хүн амиа алдаж байсан юм.

2010: Индонезийн Суматра арлаас баруун зүгт 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсжээ.

2020: Азербайжаны арми Губадлы хотыг Армены эзлэн түрэмгийллээс чөлөөлжээ.

Билгийн тооллын 24. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top