“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүд эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 11 сарын 04

Энэ онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна.

Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэдэх нь Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр /2024.11.04/ эхэлж, Хятадын ном уншлагын танхимыг Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулж, нээлтээ хийлээ. Харин оройн 19:00 цагт албан ёсны нээлтийн үйл ажиллагаа СТӨ-нд болох бөгөөд энэ үеэр  шаолины үзүүлэх тоглолт болно.

Уг үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.

Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн Монгол анагаах ухааны өвөр Монгол эмч нарын үзлэг, эмчилгээ Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулагдана. Тэнгис кино театрт хятадын кино өдрүүд болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн хятадын ном уншлагийн танхим Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулна. Өсөхийн урт аянд цуврал номыг холбогдох байгууллагад хүлээлгэн өгнө. Мөн телевизийн олон ангит киног монголын зарим телевизэд хүлээлгэн өгөх юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top