ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Өнөөдөр 2024.11.06. Энэ оны 311 дэх өдөр бөгөөд он дуусахад 55 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 45 минутад мандаж, 17 цаг 27 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө 1 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дайн, зэвсэгт мөргөлдөөнд байгаль орчныг ашиглахыг эсэргүүцэх олон улсын өдөр, Хүний гарт үрэгдсэн ан амьтны дурсгалын өдөр тохиож байгаа бол Доминикан, Тажикистанд Үндсэн хуулийн өдөр бол Узбекистанд Соёлын салбарын ажилтнуудын, АНУ-д Саксофон хөгжмийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Эмма Стоун, Сербийн теннисчин Ана Иванович, Германы хөлбөмбөгч Андре Шюррле, Австрийн дуучин Кончита Вурст, Америкийн сагсан бөмбөгч Ламар Одом, Английн жүжигчин Тэнди Ньютон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр БНМАУ-ын II Их хурал хуралджээ. 88 төлөөлөгч оролцсон тус Их хурлаар “Нутгийн захиргаа байгуулах тухай”, “Шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн батлах тухай”, “Мөнгөний гүйлгээг сайжруулах ба үндэсний мөнгөн тэмдэгт гаргах тухай”, “Сүм хийдийн малаас алба татварлах тухай” ардын эрүүлийг хамгаалах ба мал аж ахуйг хөгжүүлэх бодлого” зэрэг чухал асуудлыг хэлэлцэн баталжээ.

1985 оны энэ өдөр БНМАУ Малдив улстай дипломат харилцаа тогтоов.

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1923 оны энэ өдөр Польшид Краковын бослого эхэлжээ.

1971 онд АНУ-ын Цөмийн энергийн комисс Алеутын арлуудын Амчитка аралд устөрөгчийн бөмбөг туршив.

1986 оны энэ өдөр Алекс Фергюсон Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагчаар томилогдов.

1995 оны энэ өдөр “Queen” хамтлагийн Фредди Меркьюритэй хамгийн сүүлийн цомог худалдаанд гарсан байна.

2005 онд Мьянмарын нийслэлийг Нейпьидо руу нүүлгэв.

2012 оны энэ өдөр Тэмми Болдуин АНУ-ын Сенатад сонгогдсон анхны ижил хүйстэн болжээ.

Билгийн тооллын 5. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд, мал арвижна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top