Баку хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт албан ёсоор эхэлж байна. Зочид, төлөөлөгчдийг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар хүндэтгэн, угтан авч байна.
“Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хуралд энэхүү баримт бичигт нэгдсэн 198 орны нийт 50 орчим мянган төлөөлөгч оролцож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони зэрэг төр, засгийн тэргүүн нар оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.
Сэтгэгдэл ( 0 )