НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хурлын хүрээнд энэ сарын 15-нд соёлын сайд нарын өндөр түвшний хоёрдугаар уулзалт болно.
Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бразил, Азербайжаны соёлын яамдын хамтран зохион байгуулах уулзалтад албаны хүмүүс, шинжээч, төрийн бус байгууллагын төлөөлөгч, нийт 120 зочин, төлөөлөгч оролцоно.
Энэ сарын 16-нд СОР29 бага хурлын хүрээнд “Уур амьсгалын төлөөх соёл /С4С/” санаачилгад зориулсан чуулган болно. Өндөр түвшний зочид, төлөөлөгч, шинжээчдийн оролцоотой арга хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд соёлын хандлага, оролцоог нэмэгдүүлэх сэдвийг хөндөнө. Азербайжаны талын дэвшүүлсэн энэ С4С санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцүүлгийн төвд соёлын асуудлыг тавьснаар соёл нь тогтвортой ирээдүйн хүчтэй зэвсэг болохыг харуулах зорилготой.
Сэтгэгдэл ( 0 )