ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

Өнөөдөр 2024.11.14. Энэ оны 319 дэх өдөр бөгөөд он дуусахад 47 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 57 минутад мандаж, 17 цаг 16 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр тохиож байна. Колумбад Эмэгтэйчүүдийн, Беларусьт Дарханы өдөр, Иранд Номын баяр тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч Венди Карлос, Их Британийн хаан III Чарльз, Америкийн жүжигчин Стивен Бишоп, Францын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен, Зөвлөлтийн уран гулгагч, Европын аварга Игорь Бобрин, Оросын жүжигчин Мария Кожевникова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал илгээжээ.

2012 оны энэ өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Филиппинийг тусгаар улс гэж зарлажээ.

1945 оны энэ өдөр Индонезийн анхны Ерөнхий сайдаар Сутан Шарир томилогдов.

1968 оны энэ өдөр Европт анх удаагаа уушги шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ.

1994 оны энэ өдөр Парис, Лондоны хооронд Ла-Маншийн хонгилоор дамжин хөдөлгөөн нээгдсэн байна.

2002 онд Аргентин дефолт зарлав.

2008 оны энэ өдөр Вашингтонд анхны “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болжээ.

Билгийн тооллын 13. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top