Өнөөдөр 2025.01.20. Энэ оны 20 дахь өдөр бөгөөд он дуусахад 345 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандаж, 17 цаг 33 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Испанид Үндэсний баярын өдөр, Тайландад Сүүн бүтээгдэхүүний баяр, АНУ-д Бенжамин Франклины өдөр тохиож байна.
Өнөөдөр Малид Зэвсэгт хүчний өдөр, Дагестанд Улсын боловсролын өдөр, Крымд Бүгд найрамдах улсын өдөр.
Энэ өдөр Америкийн усанд сэлэгч, олимпын дөрвөн удаагийн аварга Жон Нейбер, жүжигчин Эван Питерс, “Guns N’ Roses” хамтлагийн гишүүн асан, гитарчин, дуу зохиогч Трэйси Ганс, Их Британийн төгөлдөр хуурч Гэри Барлоу, Бельгийн хаан Филиппийн эхнэр Матильда, Францын жүжигчин Омар Си зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1926 оны энэ өдөр аливаа яам, тамгын газрын түшмэдүүд ээлж халалцан суудаг ёсыг халах тухай шийдвэр гарчээ.
1933 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр ардын цэргийн ангиудаас зарим анги, салбарыг Хязгаарын цэрэгт шилжүүлэн өгөхөөр заав.
1964 оны энэ өдөр БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчид Бээжин хотод 1964 оны харилцан бараа нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд БНХАУ Монгол Улсад торго дурдан, цемент, химийн үйлдвэрийн түүхий эд, тоног төхөөрөмж болон өдөр тутмын төрөл бүрийн бараа зэргийг нийлүүлэх бол БНМАУ-аас БНХАУ-д морь, өлөн гэдэс, арьс, арьсан эдлэл зэргийг нийлүүлэхээр заажээ.
2004 оны энэ өдөр Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улс болсон байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1841 оны энэ өдөр Их Британийн цэргүүд Хонконгийг эзэлжээ.
1944 оны энэ өдөр Их Британийн Агаарын цэргийн хүчин Берлин рүү 2300 тонн бөмбөг хаясан байна.
1980 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер Москвагийн олимпыг бойкотолж байгаа тухайгаа зарлажээ.
1996 оны энэ өдөр Ясир Арафат Палестины Ерөнхийлөгчөөр сонгогдов.
Билгийн тооллын давхарласан 21. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )