Өнөөдөр 2025.01.21. Энэ оны 21 дахь өдөр бөгөөд он дуусахад 344 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандаж, 17 цаг 35 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 17 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Энэ өдөр Бие биенийгээ тэврэх өдөр. АНУ-д өнөөдөр Хэрэмд талархах өдөр бол Польшид Эмээ нарын өдөр, Беларуст Инженерийн хүчний өдөр, Канадад Квебекийн далбааны өдөр.
Энэ өдөр АНУ-д хамгийн анхны уурын усан онгоцыг бүтээсэн зохион бүтээгч Жон Фитч, мэс заслын үеэр анх удаагаа мэдээ алдуулагч хэрэглэсэн шүдний эмч Хорас Уэллс, галт зэвсгийн зохион бүтээгч Жон Браунинг, Оросын сүүлчийн эзэн хааны зөвлөх, далдын ид шидтэн Григорий Распутин, Зөвлөлтийн цөмийн бөмбөгийн эцэг Игорь Курчатов, Францын алдарт загвар зохион бүтээгч Кристиан Диор, Испанийн дуучин Пласидо Доминго зэрэг алдартан хорвоод мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1854 оны энэ өдөр “RMS Tayleur” усан онгоц Ламбей арал орчимд осолдсоны улмаас 362 хүн амиа алджээ.
1920 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайныг дүгнэсэн Парисын энх тайвны бага хурал өндөрлөв.
1954 оны энэ өдөр АНУ дэлхийд анх удаа “Наутилус ”цөмийн шумбагч онгоцыг далайд гаргаж байв.
1960 оны энэ өдөр “Мисс Сэм” хочтой резус макак сармагчин бүхий “Little Joe 1B” сансрын хөлгийг Буд гараг руу хөөргөв.
Мөн Өмнөд Африкийн Холли Кантри жижиг хотод нүүрсний уурхайд осол гарч, 435 уурхайчин амиа алджээ.
1976 оны энэ өдөр дуунаас хурдан “Конкорд” онгоц анхны арилжааны нислэгээ Лондон-Бахрейн чиглэлд үйлдэв.
1981 оны энэ өдөр Их Британид алдарт “DeLorean” спорт автомашиныг үйлдвэрлэж эхэлжээ.
Билгийн тооллын 22. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 1 )
Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы