ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Өнөөдөр 2025.01.22. Энэ оны 22 дахь өдөр бөгөөд он дуусахад 343 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандаж, 17 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 15 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Польшт Өвөө нарын өдөр бол Украинд Украины эв нэгдлийн өдөр, ОХУ-д Агаарын довтолгооноос хамгаалах хүчний дайчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Жозеф Уэмбо, Шведийн зохиолч Владимир Оравски, Америкийн «Journey» хамтлагийн дуучин Стив Перри, кино найруулагч Жим Жармуш, «Guns N' Roses» хамтлагийн бөмбөрчин Стивен Адлер, жүжигчин Дайан Лейн, Бразилын хөл бөмбөгч, хаалгач Рожерио Сени, Мальтагийн Ерөнхий сайд Жозеф Мускат, Францын теннисчин Ализе Корне зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1506 оны энэ өдөр Ромын пап II Юлий Швейцарын гвардын дайчдыг Ватиканд алба хаахыг урьж, тэд одоо ч папын ордныг хамгаалж байна.

1918 оны энэ өдөр Украины Төв Рада IV их хурлаараа Бүгд Найрамдах Украин Ард Улсын тусгаар тогтнолыг зарлаж байв.

1973 онд Боинг 707 онгоц Нигерийн Канод осолдож, 176 хүн амиа алдав.

1992 оны энэ өдөр нарны аймгаас гадна оршдог анхны PSR B1257+12 c экзо гарагийг нээжээ.

2005 оны энэ өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Ке Ван БНАСАУ цөмийн зэвсэгтэй улс гэдгийг мэдэгдэв.

Билгийн тооллын 23. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top