ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

Өнөөдөр 2025.01.29. Энэ оны 29 дахь өдөр бөгөөд он дуусахад 336 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 23 минутад мандаж, 17 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азийн орнуудад Шинэ жилийн баяр, Балбад Тарчлагчдын өдөр, Молдавт Прокурорын ажилтнуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Том Селлек, Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта, Америкийн телевизийн хөтлөгч Опра Уинфри, Чехийн мэргэжлийн хоккейч, хаалгач Доминик Гашек, Бразилын хөл бөмбөгч Ромарио, Америкийн жүжигчин Хизер Грэм, Жастин Хартли, дуучин, жүжигчин Адам Ламберт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1960 оны энэ өдөр БНМАУ болон БНАСАУ-ын хооронд шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1916 оны энэ өдөр Германы нисэх онгоцнууд Парис руу сүүлчийн дайралтаа хийжээ.

1927 оны энэ өдөр Англид анх удаагаа угаалгын өрөөтэй зочид буудал нээгдсэн байна.

1947 оны энэ өдөр Амир Шарифуддин Индонезийн Ерөнхий сайдаар томилогджээ.

1960 оны энэ өдөр анхны хиймэл бөөрийг бүтээв.

1992 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний худалдааны эрх чөлөөний тухай тушаал гарчээ.

Билгийн тооллын 30. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu