Өнөөдөр 2025.01.31. Энэ оны 31 дахь өдөр бөгөөд он дуусахад 334 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 21 минутад мандаж, 17 цаг 50 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Науруд Тусгаар тогтнолын өдөр, Австрид Гудамжны хүүхдүүдийн өдө, Өмнөд Суданд Үндэсний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн гитарчин, трэш метал хамтлаг “Slayer”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жефф Ханнеман, Их Британийн жүжигчин, дуучин Минни Драйвер, Америкийн жүжигчин Керри Вашингтон, дуучин Жастин Тимберлейк, Аргентины хөлбөмбөгч Хуан Альварес зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1921 оны энэ өдөр Сибирьт Зөвлөлт засгийн эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн тариачдын бослого эхэлжээ.
1958 оны энэ өдөр Америкийн анхны хиймэл дагуул «Эксплорер-1» хөөрчээ.
1968 оны энэ өдөр Бүгд найрамдах Науру улс тусгаар тогтнолоо зарлав.
2000 оны энэ өдөр Номхон далайд “Alaska Airlines” компанийн “MD-83” онгоц унаж, 88 хүн амиа алджээ.
2012 оны энэ өдөр “Toyota Corolla” автомашиныг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай автомашинаар нэрлэжээ.
2020 оны энэ өдөр Их Британи Европын Холбооноос гарав.
2021 оны энэ өдөр Оросын сөрөг хүчний лидер Алексей Навальныйг дэмжсэн хоёр дахь жагсаал эхэлжээ.
Билгийн тооллын 2. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )