Өнөөдөр 2025.02.12. Энэ оны 43 дахь өдөр бөгөөд он дуусахад 322 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандаж, 18 цаг 09 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм, шөнөдөө 15 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дарвины өдөр бөгөөд Цэрэг хүүхдийг ашиглахын эсрэг олон улсын өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Женнифер Коннелли, Орос, Бразилын хөлбөмбөгч, хаалгач Маринато Гильерме, БНСУ-ын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1898 оны энэ өдөр анхны авто осол бүртгэгджээ.
1908 оны энэ өдөр Нью Йорк хотод дэлхийг тойрох анхны авто уралдаан гараанаасаа гарав.
1941 оны энэ өдөр Пенициллинийг анх удаа эмчилгээнд хэрэглэв.
1958 оны энэ өдөр Хятад улсад харх, шумуул, ялаа, болжмор зэрэг хөдөө аж ахуйн дөрвөн хортны эсрэг кампанит ажил эхэлжээ.
2010 оны энэ өдөр Ванкувер хотноо 21-р өвлийн олимпын их наадам нээлтээ хийжээ.
Билгийн тооллын 15. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )