Өнөөдөр 2025.02.13. Энэ оны 44 дахь өдөр бөгөөд он дуусахад 321 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 02 минутад мандаж, 18 цаг 11 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 14 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын радиогийн өдөр тохиож байгаа бол Мьянмарт Хүүхдийн баяр, АНУ-д Итали хоолны баяр, Германд Берлиний олон улсын кино наадам болж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин Нил Макдонаф, Келли Ху, Мина Сувари, Их Британийн дуучин Робби Уильямс, Оросын жүжигчин Виктор Логинов, биатлонч Евгений Гараничев зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1925 оны энэ өдөр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтож, тэр дүрэм нь биеийн хүчээ үнэлж амьдрах хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалах болжээ.
1946 оны энэ өдөр БНМАУ болон Дундад иргэн улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцов.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1945 оны энэ өдөр Англи, Америкийн агаарын хүчин Дрезденд хүчтэй цохилт өгч эхэлжээ.
1975 оны энэ өдөр Хойд Киприйн Туркийн холбооны улсыг зарлан тунхагласан байна.
1976 оны өглөө Нигерийн Ерөнхийлөгч Муртала Рамат Мухаммед ажилдаа явах үедээ автомашиндаа буудуулжээ.
1984 оны энэ өдөр Константин Устинович Черненко ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэйгээр сонгогдсон байна.
Билгийн тооллын 16. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )