ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

Өнөөдөр 2025.02.20. Энэ оны 51 дахь өдөр бөгөөд он дуусахад 314 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 50 минутад мандаж, 18 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр, Дэлхийн антропологийн өдөр, Мэдээллийг удирдах дэлхийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Их Британийн 74 дэх Ерөнхий сайд Гордон Браун, Америкийн сагсан бөмбөгч, олимпын хоёр удаагийн аварга Чарльз Баркли, Америкийн супер модель Синди Кроуфорд, жүжигчин Лили Тэйлор, «Backstreet Boys» хамтлагийн дуучин Брайан Литтрелл, сагсан бөмбөгч Стефон Марбери, Армян, Германы мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Артур Абрахам, Оросын «Тату» хамтлагийн гоцлол дуучин байсан Юлия Волкова, Барбадосын дуучин Рианна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1923 оны энэ өдөр Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар таалал төгсжээ.

 Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1872 оны энэ өдөр Нью-Йоркт Метрополитан музей нээгдэв.

1986 оны энэ өдөр “Мир” тойрог замын станцын үндсэн төхөөрөмжийг тойрог замд оруулжээ.

1999 оны энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн ордонд Никита Михалковын “Сибирийн үсчин” киноны нээлт болов.

2014 оны энэ өдөр Киев хотын төвд Евромайдан гэж нэрлэгдсэн олныг хамарсан олон сарын эсэргүүцлийн жагсаалын үеэр буун дуу гарч, 53 хүний амь үрэгджээ.

Билгийн тооллын 23. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu