ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 21

Өнөөдөр 2025.02.21. Энэ оны 52 дахь өдөр бөгөөд он дуусахад 313 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 48 минутад мандаж, 18 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 23 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр тохиож байгаа бол Зимбабвед Залуусын өдөр, Индонез улсад Хог дахин боловсруулах өдөр, Бутанд Хааны төрсөн өдөр, Германд Самба бүжгийн багт наадам тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Чак Паланик, Австрийн уулын цаначин, олимпын хоёр удаагийн аварга Петра Кронбергер, Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лав Хьюитт, Францын жүжигчин Мелани Лоран, Их Британийн жүжигчин Таппенс Миддлтон, Софи Тёрнер, Канадын жүжигчин Эллиот Пейж, Кубын боксчин, олимпын хоёр удаагийн аварга Арлен Лопес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1930 оны энэ өдөр МАХН-ын VIII Их хурал хуралдав. 201 төлөөлөгч оролцсон тус их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаарх намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, энэхүү бодлого, шугамын асуудал дээр “Зүүний” нугалааг лавшруулсан зарим “ноцтой” алдааг засаж, дүгнэлт хийв. Улсын дотоодын улс төрийн янз бүрийн нугалаа завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл өрх хил даван нүүж, дүрвэх явдал газар авчээ. Дүрвэлтэд бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30 мянга орчим хүн хамрагдсан байна.

2014 оны энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилов.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1885 оны энэ өдөр Вашингтонд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулсан хөшөөний нээлт болжээ.

1916 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайны хамгийн цус урсгасан томоохон ажиллагаа болох Вердений тулаан эхэлжээ.

1961 оны энэ өдөр одоогийн РИА Новости агентлаг үүсгэн байгуулагджээ.

1973 онд Израилын сөнөөгч онгоцнууд Ливийн иргэний тээврийн онгоцыг сөнөөсний улмаас 108 хүн амиа алдав.

2009 оны энэ өдөр Хятадын Гужяод нүүрсний уурхайд бэлбэрэлт болж, дор хаяж 74 уурхайчин амиа алджээ.

Билгийн тооллын 24. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu