ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 25

Өнөөдөр 2025.02.25. Энэ оны 56 дахь өдөр бөгөөд он дуусахад 309 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 41 минутад мандаж, 18 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 6 хэм, шөнөдөө 15 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гүржид ЗХУ-ын эзлэн түрэмгийллийг дурсах өдөр бол Кувейт улсад Үндэсний баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр  Испанийн нэрт дуучин Хулио Иглесиас, Өмнөд Солонгосын нэрт хөлбөмбөгч Пак Жи Сунг, Канадын дуучин Дэниел Паутер, Италийн хөлбөмбөгч Жижи  Доннарумма, Испанийн Ерөнхий сайд асан Хосе Мария Аснар нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

138 оны энэ өдөр Ромын эзэн хаан Адриан өөрийн залгамжлагчаараа Антониус Пиусыг нэрлэжээ.

1836 онд Зэвсэг зохион бүтээгч Самуэль Кольт өөрийн гар бууны зохигчийн эрхээ авчээ.

1870 онд АНУ-ын Конгресст анхны хар арьст гишүүн сонгогдов.

1875 онд Хятадын Манж Чин гүрний хаан Гуансугийн хаанчлал эхлэв.

1921 оны энэ өдөр VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд дахин залав.

1954 онд Египетийн Ерөнхий сайдаар Гамал Абдель Нассер сонгогджээ.

1956 онд ЗХУ-ын шинэ удирдагч Никита Хрущев өмнөх удирдагч Йосеф Сталиныг орос үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгдлээ.

1992 онд Азербайжаны Нагорно-Карабах мужид Арменийн цэргүүд халдлага үйлдэж, 613 энгийн иргэн амь насаа алдав.

2015 оны энэ өдөр Афганистаны зүүн хойд хэсэгт цасны нурангид 310 гаруй хүн дарагдаж, амиа алджээ.

Билгийн тооллын 27. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu