Өнөөдөр 2025.02.26. Энэ оны 57 дахь өдөр бөгөөд он дуусахад 308 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 39 минутад мандаж, 18 цаг 31 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын яарч, тэвдэхгүй байх өдөр бол Азербайжанд Хажалагийн хэлмэгдэгсдийг дурсах өдөр, Кувейтэд Эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан, Норвегийн хөлбөмбөгч Оле Гуннер Сульшер, Хятадын нэрт теннисч На Ли, Австралийн жүжигчин Тереза Палмер, Японы хөгжмийн зохиолч Хитоши Сакимото, Америкийн дуучин Майкл Болтон нарын алдартнууд төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
МЭӨ 747 оны энэ өдөр Эпокын Птоломейн эрин үе эхэлжээ.
1233 онд Монголын эзэнт гүрэн Жин улсыг эзэлжээ.
1815 онд Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.
1909 онд Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.
1932 оны энэ өдөр Адольф Гитлер Германы иргэн болсноор сонгуульд өрсөлдөх эрхтэй болов.
1971 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант "Эх дэлхийн өдөр"-ийг НҮБ-ийн гишүүн орон бүрт тэмдэглэж байх шийдвэр гаргав.
1980 оны энэ өдөр Египет болон Израйль улс дипломат харилцаа тогтоов.
1992 онд Уулын Карабахт Арменийн зэвсэгт хүчин Азербайжаны Хожали тосгонд нэвтрэн халдлага үйлдсэний улмаас 100 гаруй энгийн иргэн амиа алджээ.
2008 оны энэ өдөр Хойд Солонгосын нийслэлд "Нью-Йоркын филармони" анх удаа тоглолт хийлээ.
Билгийн тооллын 28. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )