ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 27

Өнөөдөр 2025.02.27. Энэ оны 58 дахь өдөр бөгөөд он дуусахад 307 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 37 минутад мандаж, 18 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 0 хэм, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн төрийн бус байгууллагуудын өдөр тохиож байна. Вьетнамд Эмч нарын өдөр, Бүгд Найрамдах Доминикан Улсад Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Дэлхийн аварга, Австралийн гүйгч Роберт де Кастелла, Оросын хөлбөмбөгч Сергей Семак, Америкийн дуучин, жүжигчин Жош Гробан, Английн хөлбөмбөгч Жонжо Шельви зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951 - АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

2004 - “Мөхлийн өдөр” хөдөлгөөний тэргүүн Асахара Шокод Японы дээд шүүх террорист халдлага үйлдсэн гэж үзэн цаазын ял оноожээ. Токио хотын метронд 1995 онд болсон хорт хийн халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгасан юм.

2007 - Шанхайн хөрөнгийн биржийн хувьцаанууд 9 хувиар унаж, сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлтээ үзүүлэв.

2010 - Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

2015 - ОХУ-ын улстөрч Борис Немцовын амь насанд халдав.

Билгийн тооллын 29. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал сүлд тэнэж одно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu