ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 28

Өнөөдөр 2025.02.28. Энэ оны 59 дахь өдөр бөгөөд он дуусахад 306 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандаж, 18 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт хур тунадастай. Өдөртөө 2 хэм, шөнөдөө 11 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн нойрны өдөр, Олон улсын ховор өвчин, эмгэгийн өдөр тохиож байгаа бол Финландад эртний Калевала туульсын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Словены алдарт сагсан бөмбөгч Лука Дончич, Ирландын жүжигчин Сара Болжер, Оросын супер модель Наталья Водянова, Канадын нэрт хоккейч Эрик Линдрос, Италийн хөлбөмбөгч Дино Зофф, Чехийн топ модель Каролина Куркова зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1854 – АНУ-ын Бүгд Найрамдах Нам байгуулагджээ.

1922 – Египет улс Их Британиас тусгаар тогтнолоо зарлав.

1935 – Америкийн химич Уоллес Карозерс нийлэг материалыг гарган авсан байна.

1940 – Сагсан бөмбөгийн тоглолтыг буюу Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн өрсөлдөөнийг анх удаагаа телевизээр дамжуулав.

1953 - Эрдэмтэн Жеймс Ватсон, Френцис Кирк нар ДНК-гийн бүтцийг анх удаагаа нээн илрүүлэв.

1991 он – Персийн булангийн дайн дууслаа.

1998 – Косовогийн дайн эхэлжээ.

2004 - Монгол хэлний анхны википедиа нээгдсэн.

2013 - Ромын пап XVI Бенедикт өөрийн хүсэлтээр хэргэмээсээ татгалзав.

Билгийн тооллын 30. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрлэг лугаа учирна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu