The MongolZ-ийн боломж: Азийн шилдэг баг түрүүлэх үү?

Админ | Zindaa.mn
6 цагийн өмнө

Энэ амралтын өдрүүдэд Стокхольм хотноо Counter-Strike 2-ийн ESL мэргэжлийн лигийн 21-р улирлын нэр хүндтэй цахим спортын тэмцээний плей-оффын тоглолтууд болно. 1xBet Монголын шинжээчид The MongolZ багийн энэхүү тэмцээнд түрүүлэх магадлалыг шинжилж үзэхээр шийджээ.

The MongolZ багийн 2024-2025 оны улирал

The MongolZ баг өнгөрсөн улиралд тун амжилттай тоглолт үзүүлсэн. Олон улсын брэнд 1xBet-ийн албан ёсны түншийн хувиар тэд хэд хэдэн тэмцээнд түрүүлж, хоёр мажорт оролцох эрхээ авч, нийт нэг сая гаруй ам.долларын шагналын сантай болсон. Эдгээр үр дүнгийн ачаар тус баг Valve-ийн дэлхийн чансаанд гуравдугаар байрт бичигдэж, Азийн багуудын түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг тогтоолоо.

2024 оны төгсгөлд The MongolZ баг Perfect World Shanghai Major 2024 тэмцээний урьдчилсан шатны аль алинд нь (3-0 гэсэн харьцаагаар) давамгайлж, Монголын цахим спортын түүхэнд анх удаа мажорын плей-оффт шалгарч чадсан. Энэ нь багийн хувьд томоохон амжилт байлаа, ялангуяа шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр бүтэн улирал тоглосон анхны жилдээ ийм амжилтад хүрсэн нь онцлох үзүүлэлт юм.

Шинэ улирал эхэлснээс хойш CS2-ын гурван том тэмцээн болсон нь BLAST Bounty Spring 2025, IEM Katowice 2025, PGL Cluj-Napoca 2025 байв. The MongolZ багийн гол тоглогч Азбаяр “Senzu” Мөнхболд гарын бэртлийн улмаас эхний тэмцээнийг алгасах шаардлагатай болсон. Харин хоёр дахь тэмцээнд тэд хагас шигшээд шалгарч, тэмцээний ялагч Team Vitality багт ялагдсан бол гурав дахь тэмцээнд плей-оффын шатанд амжилттай шалгарчээ.

Одоогоор The MongolZ энэ улиралд тэмцээнд түрүүлж амжаагүй байгаа ч тоглолтын чанар өндөр түвшинд байгаа бөгөөд тэмцээн бүрт түрүүлэх боломжтой өрсөлдөгчдийн тоонд багтаж байна.

Олон CS2 цахим спортын шинжээчид, тэр дундаа 1xBet Монгол-ын төлөөлөгчдийн үзэж буйгаар ESL мэргэжлийн лигийн 21-р улирал нь The MongolZ багийн үнэмлэхүй ялалт байгуулах тэмцээн байж магадгүй.

ESLмэргэжлийн лигийн 21-р улирал

Энэхүү тэмцээний нийт шагналын сан нэг сая ам.доллар, харин аварга баг 250 мянган ам.доллар хүртэхээс 100 мянган ам.доллар нь тоглогчдод, 150 мянган ам.доллар нь клубт очих юм. Тэмцээн дараах гурван үе шаттай явна. 1-р шат гуравдугаар сарын 1-5, 2-р шат: гуравдугаар сарын 7-11, Плей-офф нь гуравдугаар сарын 13-16-нд болох хуваарьтай.

The MongolZ баг дэлхийн Valve чансааны 3-р байрт бичигдэж буй тул эхний шатыг алгасан 2-р шатнаас тоглолтоо эхлүүлнэ.

Үүнээс гадна дэлхийн шилдэг 7 баг энэ шатанд шууд оролцох бөгөөд баг тус бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай:

• G2 Esports – Никола “NiKo” Ковач багийг орхисноор тэд сулрах хандлагатай болсон ч Илья “m0NESY” Осипов зэрэг шилдэг снайперын ачаар хүчтэй хэвээр байна.

• Team Spirit – Perfect World Shanghai Major 2024, BLAST Bounty Spring 2025 тэмцээнүүдэд түрүүлснээр Valve чансааны №1 баг болсон. Тэдний залуу од Данил “donk” Крышковец ганцаараа чухал раундуудыг аваад гарах чадвартай.

 • The MongolZ – Монголын үндэсний шигшээ баг энэхүү тэмцээнд түрүүлэх нэн боломжтой: шилдэг тоглогчид, туршлагатай дасгалжуулагч, мөн 1xBet-ийн дэмжлэг бий. Багтаа амжилт хүсье!

• Team Vitality – Mathieu “ZywOo” Herbaut ба түүний хамт олон IEM Katowice 2025 тэмцээнд түрүүлэн шинэ улирлыг амжилттай эхлүүлсэн бөгөөд одоо дараагийн цомоо авахад бэлэн байна.

• MOUZ – Германы энэ баг Jimi “Jimpphat” Salo-той гэрээгээ сунгаж, Lotan “Spinx” Giladi-г Vitality-гаас элсүүлж, PGL Cluj-Napoca 2025 тэмцээнд түрүүлсэн.

• NAVI – Андрий “B1ad3” Городенський-ийн дасгалжуулах чадварын ачаар тоглогчдын форм тааруу байсан ч NAVI ялалт байгуулсаар байна.

• Team Falcons – Danny “zonic” Sorensen багийн гол тоглогч Nikola “NiKo” Kovac-ыг тойруулан багаа бүрдүүлж буй бөгөөд PGL Cluj-Napoca 2025-ын мөнгөн медаль авснаар зөв замаар явж буйгаа харуулсан.

• Team Liquid – Энэхүү шилдэг 8 багийн дундаас хамгийн сул бүрэлдэхүүнтэй нь. Одоогоор дэлхийн 15-р байр эзэлж байгаа бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд нэг ч том тэмцээнд түрүүлээгүй.

Сонирхолтой нь, хоёрдугаар шатнаас тэмцээнийг эхлүүлсэн дээрх найман багийн долоо нь амжилттайгаар плей-оффт шалгарчээ. Харин цорын ганц хасагдсан баг нь Team Falcons байсан бөгөөд тэд шийдвэрлэх тоглолтод Туркийн Eternal Fire багт ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.

Үүний үр дүнд ESL мэргэжлийн лигийн 21-р улирлын плей-оффын шатанд дэлхийн цахим спортын шилдэг багууд цугларлаа. The MongolZ багийн хувьд түрүүлэхийн тулд маш их хичээх шаардлагатай болно. Учир нь тэд эхний шөвгийн наймын тоглолтод алдарт NAVI багтай учраа таарчээ. Харин тэднийг хожвол IEM Katowice 2025 тэмцээний аварга Team Vitality-тай таарах магадлал тун өндөр байна. Гэсэн хэдий ч The MongolZ багийн тоглолтын түвшин, тоглогчдын сэтгэлзүйг харахад тэд ESL мэргэжлийн лигийн 21-р улиралд түрүүлэх бүрэн боломжтой байна!

1xBet Монгол түнш баг The MongolZ-д энэхүү чухал тэмцээнд амжилт хүсэж, гайхалтай тоглолт, итгэл төгс ялалтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu