Иргэн: Би нөхөртэйгөө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Яргайтын зусланд амьдардаг юм. Энэ оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн орчим нөхөр маань гэртээ ганцаараа унтаж байх үед байшинд маань гал гарсан. Тухайн үед ажлаа хийж явсан цагдаагийн 2 алба хаагч манай байшингаас утаа гарахыг анзаарч очиж, 63 настай нөхрийн минь амь насыг нь аварсан. Нөхөр маань одоо III дугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хэвтэж байгаа. Тухайн үед гал байшинг бүхэлд нь хамарсан, дотогш орох боломжгүй байсан гэж хүмүүсийн хэлснийг сонсоод цагдаа нар яаж орж нөхрийг маань аварсныг болон тэдгээр цагдаа нар явж таараагүй бол гэж бодохоор талархаад баршгүй байна. Нөхрийг минь аварсан нэрийг нь мэдэхгүй, зүс танихгүй 2 цагдаадаа үнэхээр их баярлаж байна.
Та бүхэн цааш нь тэдгээр алба хаагчдад дамжуулж өгнө үү. хэмээжээ
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )