iPad-ын өрсөлдөгч нэмэгдэж хүчирхэгжиж байгаа “Apple" компани iPad 2-ыг ирэх долоо хоногт танилцуулах гэж байгаагаа мэдээллээ. Тус компанийнхан iPad 2-ыг ирэх сарын 2-нд танилцуулах бөгөөд Caн Францискод iPad-ыг анх танилцуулж байсан газартаа зохион байгуулах арга хэмжээндээ сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхнийг урьсан зурвасууд илгээсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, шинэ iPad ирэх дөрөвдүгээр сард худалдаанд гарах юм байна. Хүмүүсийн таамагласнаар, шинэ бүтээгдэхүүн илүү нимгэн, хөнгөн, хурдтай байхаас гадна CDMA-гийн сүлжээнүүдийг ашиглах боломж олгох ялтас нэмж магадгүй аж. Өнгөрсөн жил Apple 15 сая ширхэг iPad борлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )