Сүхбаатар аймгийн 650 иргэн Н.Энхбаярыг батлан даалтанд авах өргөдөл гаргажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14


Яг одоо Сүхбаатарын талбайд “МАХН-дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ. Энэхүү хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар ирж гарын үсгээ зурж нэгдэж байгаагаа илэрхийллээ.

 Мөн Сүхбаатар аймгийн 650 иргэн Ч.Улаан гишүүнээр дамжуулан Н.Энхбаярыг батлан даалтад авч байгаагаа мэдэгдэн гарын үсгээ зурсан өргөдлөө явуулсныг сая Ч.Улаан гишүүн сая хүлээлгэн өгсөн байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top