МАХН-д ганцхан өдрийн дотор 4500 хүн элсжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 14


МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсныг эсэргүүцсэн хөдөлгөөн өчигдөр улс орон даяар явагдсан бөгөөд ганцхан хоногийн дотор 4500 гаруй хүн МАХН-д шинээр элсчээ. Мөн шинээр гишүүнээр элссэн хүмүүс  яг одоо Сүхбаатарын талбайд "Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя" гэсэн уриалгыг гаргаж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэллээ. “Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя” хөдөлгөөнд нэгдэнэ гэдгээ улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнийхөн ихээхэн дэмжиж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд ч гэсэн нэгдэнэ гэдгээ мэдэгджээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top