Маргааш буюу 2012-04-15-ны өдөр 11 цаг 30 минутаас хуучнаар хүүхэд залуучуудын ордон, төв усан бассейны хажуу талд байх “Улаанбаатар” чуулгад Сүхбаатар дүүргийн ард түмний их хуралдай болно. Уг хуралдайд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МАХН-ын НБД Л.Цог, МҮАН-ын дарга М.Энхсайхан тэргүүтэй 600 гаруй гишүүд дэмжигчид оролцох юм. Их хуралдайгаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч цаашид МАХН-аас хийх ажлынхаа дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулах юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )