Өнөөдөр 15 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд “МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя” арга хэмжээ эхэлсэн. МАХН-ын гишүүд дэмжигчдээс санаачлан иргэдээс гарын үсэг цуглуулах ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа бөгөөд одоогоор Н.Энхбаярыг батлан даалтад авахаа мэдэгдэж 2500 хүн гарын үсэг зураад байна. Н.Энхбаярыг батлан даалтад авахаа мэдэгдэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар гарын үсгээ зуржээ. Түүнчлэн Сүхбаатар аймгийн 650 иргэн Ч.Улаан гишүүнээр дамжуулан Н.Энхбаярыг батлан даалтад авч байгаагаа мэдэгдэн гарын үсгээ зурсан өргөдлийг ажлын хэсгийнхэнд гардуулжээ.
Иргэд УИХ-ын гишүүдийг энэхүү үйл ажиллагаанд нэгдсэнийг талархан хүлээж аваад Н.Энхбаяр даргыг яаралтай суллах асуудлаар хөөцөлдөхийг хүслээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )