Ц.Батбаяр, Д.Арвин эсэргүүцээд ч “барсангүй”

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулган дууслаа.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн  бөгөөд олонхийн саналаар “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.   

Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн энэ хуулийг анхнаасаа хэлэлцэх нь буруу гэдгийг Ц.Батбаяр, Д.Арвин нар хэлсэн ч  “барсангүй”. 12 бүлэг 51 зүйлтэй энэ хуулийг өнөөдөртөө багтаж батлуулахыг санаачилагчид нь “санаархаж”  байгаа гэнэ. Юутай ч 41 гишүүнтэй эхэлсэн чуулган санал хураалт болоход 48 болсон юм.

УИХ-ын гишүүн  Л.Гүндалай нийтийн эзэмшлийн  газрыг хууль бусаар  бусдад олгож байгааг хэлээд баримтаа дэлгэн үзүүлж, Д.Дэмбэрэл дарга “хайнга үг бөөндөж”, зарим гишүүн хуулийн төслөө хурдан батлуулахын тулд яаравчилснаар энэ удаагийн хурал дууслаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top