Хууль зүйн байнгын хорооны хуралдаан түр хойшлов

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Үдээс хойш УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг 15.00 цагт зарлаж сайд Ц.Нямдоржийг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдээс Монгол улсын их хуралд өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх ёстой ч түр хугацаагаар хойшлогдоод байна.

Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна.  Энэ хуралдааны дараа хууль зүйн байнгын хороог хуралдуулна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх эсэх нь одоогооор тодорхойгүй байна. 

А.Төмөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top