Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг өнөөдөр болсон Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Ийнхүү хуваарьт Улсын Их Хурал сонгуулийг товлон зарласнаас хойш хийгдэх ажлыг хуулийн холбогдох зүйл, заалт болон хэрэгжүүлэх цаг хугацааны хамт тодорхой тусгажээ. Сонгуулийг албан ёсоор зарлах, Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоохоос аваад сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлэх хүртэл нийт 35 ажлыг ийнхүү хуваарьт оруулав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )