Төрийн байгуулалтын байнгын хороо гурав дахиа хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар болон бусад нэр бүхий гишүүд “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн төслийг батлуулахаар “улайрч”  байна. Өнөөдөр өглөө УИХ-аар хэлэлцүүлэх эсэхээ байнгын хороогоор батлуулж байсан уг хуулийн төслийг яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороогоор гурав дахь удаагаа хэлэлцэж байна.  Энэ хэлэлцүүлгийн дараагаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах магадлал өндөр байгаа юм.  Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “нэмэлт цаг” авсан учир асуудлыг шийдэж байж харина гэдгийг хошигнон хэлсэн.  

Чуулганы дараагаар  Хууль зүйн байнгын хороо хуралдах бөгөөд  хурлаар Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг хэлэлцэх болно. Бид энэ талаар шуурхай мэдээлнэ.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top