Д.Оюунхорол, Д.Сарангэрэл нар бие бие рүүгээ “салаавч” гаргасан уу

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн.  Энэ цаг үед тойрог хуваахаас эхлээд ширүүхэн асуудлууд намуудын дотор хөвөрч нэгнийхээ нэр төрд халдах гэсэн оролдлогууд ч гарч эхэллээ. “Хөлөө жийлцсэн” үйл явдлуудын хамгийн отгоноор “ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, МАН-ын  Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нартай холбоотой яриа тодроод байна.Тодруулбал  “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт гарсан “ УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “ Би чам шиг покер тоглож, харчуул дагаж архи ууж явдаггүй” гэж  Д.Сарангэрэл рүү дайрчээ” гэсэн нийтлэл гарсан. Тус нийтлэлд бичсэнээр “Д.Оюунхорол Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдэг утгаараа намынхаа аль тойргоос нэр дэвшүүлэхээ би мэднэ. Тийм болохоор би өөрөө нэр дэвших тойргоо сонгох эрхтэй. Надтай уулзахгүй бол нэр дэвшинэ гэж горьдолтгүй” хэмээж Д.Сарангэрэл хариуд нь “ бүхэл бүтэн намын Хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааг хариуцсан нарийн бичгийн дарга тул би том. Би нэг муу холбооны тэргүүн биш” гэх маргаан өрнөсөн гэнэ. Улмаар даамжирч бие бие рүүгээ салаавч гаргаж, янхан гэж дуудалцсан гэнэ.  Харин одоо МАН энэ яриаг олонд дэлгэсэн хүнийг олохоор ажиллаж байгаа бөгөөд тэдний таамагт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди цойлж буй сурагтай.  Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандийг Унгарт суух Элчин сайдаар томилоод Монгол улсын Их Хурал хэдэн сарын нүүр үзэж байгаа ч онгоцондоо суутлаа Засгийн газрын гишүүний ажлаа өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top