Ц.Нямдоржийг огцруулах эсэх нь өнөө орой шийдэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Өнөөдөр төрийн ордонд олон үйл явдал болж байгаа ч “гол дүр”-ийн асуудал хэлэлцэгдэхгүй хүлээгдсээр байна.  Тодруулбал өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулган дараалан хуралдсаар  Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцэх ёстой Хууль зүйн байнгын хорооны хурлыг хойшлуулсаар байна.  

Хуулиараа бол Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх эцсийн хугацаа өнөөдөр юм. Тиймээс одоо хуралдаж байгаа төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараагаар чуулган хуралдаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийн төслийг баталснаар Хууль зүйн байнгын хорооны хурал эхлэх юм.  

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top