Яг одоо төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал “бүл нэмж” өргөтгөсөн хуралдаан болгон хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар Ц.Нямдоржийг огцруулах талаар ярилцаж байгаа юм. Хаалттай болж буй энэхүү хуралд дөнгөж сая Ерөнхий сайд С.Батболд орсон.
Энэхүү хурлын дараагаар МАН-ын бүлэг хуралдаж, Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Байнгын хорооны хуралдааны дараагаар ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэнэ.
Харин чуулганы ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал Д.Энхбат, С.Оюун, З.Алтай нарын гишүүд явсан бол гадаадад дөрвөн гишүүн ажиллаж байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )