МАН-ын бүлэг хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Хурлаар  Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг сайдын суудлаас огцруулахгүй авч үлдэх асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.  Бүлгийн хуралдааны дараа  Хууль зүйн байнгын хороо хуралдана. Хуралдаанд АТГ-ын удирдлагуудаас оролцохоор Б.Хурц болон Э.Амарбат нар Төрийн ордонд ирсэн байна. Ардчилсан намын гишүүдийн хувьд чуулганд орохоор хүлээж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Юутай ч манай сурвалжлах хэсэг энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top