Яг одоо төрийн ордоны А танхимд Хууль зүйн байнгын хорооны хурал болж байна. Хурлаар Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж байна.Асуулт хариултын дараагаар санал асуулга явуулан УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Энэ удаагийн хуралд АТГ болон цагдаагийн удирдлага, төрийн тусгай хамгаалалтыг төлөөлөн дарга нар ирээд байна.
Хуралдааны үеэр С.Эрдэнэ гишүүн Ц.Нямдоржийг та энэ суудалд суух ёс зүйтэй хүн гэж бодож байна уу? гэж асуусан. Үүний хариуд тэрбээр УИХ-аас намайг энэ албанд томилсон учир өөрийгөө энэ албанд тохирсон ёс зүйтэй хүн гэсэн агуулга бүхий хариулт өгсөн юм.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )