Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28


Дөнгөж сая Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанд АТГ болон цагдаагийн дарга нар оролцсон.  Хуралдаанд оролцсон гишүүдийн санал асуулгаар энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болсон юм.

Харин УИХ-аар хэлэлцэх  эсэхэд санал хураахдаа нууцаар санал хураая гэсэн С.Эрдэнэ гишүүний горимын санал маргаан дэгдээсэн.  Лүндээжанцан, Эрдэнэ гишүүн нэг дээвэр доор байсан  хүмүүсийн тархийг “бусниулав”.

Хуралдаанд оролцсон гишүүд цөөнгүй асуулт асуусан. Харин санал хэлэх  хэсэгт  зөвхөн Ж.Сүхбаатар гишүүн саналаа хэлсэн юм. Тэрбээр экс Ерөнхийлөгчийг баривчлах ажиллагаа нь агуулгын хувьд зөв харин хэлбэр нь буруу байсан гэдгийг онцоллоо.

Өнөөдөр Ц.Нямдоржийг огцруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо 15 цагт хуралдах байсан ч  “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай” хуулийг санаачилагчид нь батлуулах гэж чуулган, байнгын хороог хэд хэдэн удаа хуралдсаны улмаас асуудлыг 28ны өдрийн 02 :10 цагт хэлэлцэж эхэлсэн юм. Байнгын хорооны хурал  шөнийн 03:30 минутад дууслаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top