ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг даваа гараг хүртэл хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 28

Арван минутын өмнө УИХ-ын нэгдсэн чуулган эхэлсэн боловч Ардчилсан нам даваа гараг хүртэл завсарлага авлаа. Ингэснээр ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг ажлын өдөр,  гэгээтэйд хэлэлцэхээр боллоо.  

Харин үүнийг зарим гишүүд эсэргүүцсэн бөгөөд Мөнх-Очир гишүүн  уураа барьж дийлэлгүй "улсын мөнгөөр бууз хуушуур идчихээд явлаа, шөнөжин хуралдана гэсэн чинь хаана байна” хэмээн хашгичив.  Харин үүний хариуд Ч.Сайханбилэг “Чамаас битгий хэл улсаар бууз хуушуур авахуулсан удаа байхгүй.  Оройн хоолыг бид нар өөрсдийнхөө мөнгөөр авсан юм” хэмээн хариуг нь өгсөн.  Энэ маргааны дараагаар Мөнх-Очир гишүүн Д.Арвин гишүүнтэй мөн маргалдсанаар чуулган  хойшиллоо.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top