Гэмт хэргийн тойм: Энхтайваны гүүрэн дээр осол гарч нэг хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Zindaa.mn өнгөрсөн  хоногуудад гарсан гадаад дотоодын гэмт хэргийн мэдээний тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг Гарчиг дээр дарж уншина уу.

Дотоод:

Энхтайваны гүүрэн дээр осол гарч нэг хүн нас барлаа /бичлэг/

Ослоос хэдхэн минутын дараа Wizard машин шатаж, сууж явсан хоёр зорчигч нь гарсан байна. Харин жолооч нь жолооны хүрд, суудал хоёрынхоо хооронд шахагдан гарч чадахгүй байсаар нас баржээ.


Дунд сургуулийн сурагч охин архинд хордож амиа алджээ

Түүнийг гэрийнхээ ойролцоо жалганд ил харагдах шархгүй нас барсан байхад нь олсон байна.

 

Оюутнуудад мансууруулах төрлийн бодистой эм худалджээ

Албаны эх сурвалжийн мэдээлснээр оюутнууд мансууруулах төрлийн бодистой эмийг "Монос"-ын эмийн сангаас авч хэрэглэсэн байна. Тэгэхээр оюутнуудад энэ төрлийн эмийг худалдсан "Монос"-ын эмийн санд хууль хяналтын байгууллага хариуцлага хүлээлгэх нь тодорхой болов. Харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс оюутнуудын мансуурах үедээ хэрэглэж байсан эмийг чухам ямар төрлийн эм болохыг тогтоолгохоор шинжилгээнд өгчээ.

Монгол цагдаа таныг хамгаалах уу

Өөрөөр хэлбэл түүний гаргасан ааш авир нь хятад үсчингүүдийн зэвүүг хүргэж, тэд бөөнөөрөө нийлэн хохирогчийг толгой түрүүгүй гөвшиж, эцэст нь үсчний газрын захирал Хавраа гэх эмэгтэй түүний давсаг руу хэд хэдэн удаа өшиглөснөөр давхар биетэй гэдгээ мэдээгүй байсан эмэгтэйн ураг зулбасан. Нэвширтлээ гөвшүүлсэн эмэгтэй их хэмжээний цус алдан үсчний газраас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэр цагаас хойш бие нь тэнхэртэл 14 хоног эмнэлэгт хэвтээд тав хоногийн өмнө эмнэлгээс гарсан юм.

“Хангай” зочид буудалд насанд хүрээгүй хүүхдүүд амиа алдах дөхөв

Тодруулбал, дээрх зур­­гаан хүүхэд шөнийн  00:00 цагт уг буудалд орж үйлчүүлэхдээ гаднаас хий авч ирж үнэртсэний улмаас дэлбэрэлтэд өртсөн байна. Урьдчилсан байдлаар тэднийг асаагуур хэрэглэсний улмаас дэл­бэрэлт болсон байж бол­зош­гүй гэж үзэж байгаа аж.

Харин тус буудлын зохион бай­гуу­лагч “Газар хөдөлж бай­гаа мэт чимээ гарсан” хэмээн цагдаагийханд мэ­­дүүл­­­сэн байна.

Бага насны охиныг хүчирхийлжээ

Сүхбаатар дүүргийн XII хороонд байрлах Зүүн сэлбийн дөрөвдүгээр гудамжны далангийн ойролцоо тус хороонд оршин суудаг 12 настай А-г хичээлээ тараад явж байхад нь 160-165 метрийн өндөртэй үл таних залуу хүчинджээ.

 

Гадаад:

Бяцхан хүү өөрийг нь шатаасан хүнийг 13 жил нууцалжээ

1998 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Роберт Рэй Миддлтон найман насны төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа хөршийнхөө 13 настай Дон Коллинстой уулзсан аж. “Дон намайг мөрнөөс маань шүүрч аваад нүүр рүү гааз цацсан, тэгээд цаашаа юу болсныг би санахгүй байгаа” хэмээн Робби видео бичлэгтээ ярьсан байна. Мөн энэхүү аймшигт хэргийн өмнөхөн Дон Коллинс түүнийг хүчирхийлэн, хэнд ч хэлэхгүй байхыг түүнээс шаардан тэрхүү үйлдлийг хийсэн аж.

Амиа хорлохыг завджээ /видео/

Америк цэргүүд япон бүсгүйг хүчирхийлжээ

Японы Окинава арал дахь Америкийн цэргийн баазын хоёр албан хаагчийг хүчингийн хэргээр баривчилжээ. Баривчлагдсан албан хаагчдын нэрийг, хөлөг онгоцны бага тушаалын офицер Скайлер Дозируолкер, усан цэрэг Кристофер Браунинг хэмээн ABC News агентлаг мэдээлсэн байна.

Шүүхийн байрны гадаа хүүгийнхээ алуурчныг бууджээ

Сэжигтнийг шүүхийн байр руу оруулахаар авч явах үед талийгаач залуугийн ээж гар буугаар 7-8 удаа буудсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн амь үрэгдсэн гээд зарим нь шархадсан гэж байгаа аж.

500 кг жинтэй бүсгүй эгчийгээ аврахыг оролджээ

Түүний өмгөөлөгч Майраг худлаа хэрэг хүлээснийг олж тогтоожээ. Эмч нар мөн бяцхан хүүг даруулснаас бус, зодуураас болж нас барсныг оношилсон байна. Үнэн хэрэгтээ, түүний эгч Жейми хүүгээ үхтэл нь зодсон аж.

Нэг дор 30 машин мөргөлдөв

Энэ ослын улмаас хэд хэдэн автомашин шатсан аж. Уг осол өнөө өглөө орон нутгийн цагаар 07:00 цагийн орчимд “Тяншань-Тяньцзинь” хурдны автомагистраль дээр болжээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top