13.30 цагаас Нутгийн yдирдлагын танхимд Хяналт-Хэрэгжилт-Хариуцлага цахим хурал болно.
10.00 цагаас Анагаах ухааны сэтгүүлүүдийн “Монголмэд” цахим мэдээллийн сангийн нээлт ЭМШУИС-ийн 220 тоотод болно. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, академич П.Нямдаваа, академич Б.Энхтүвшин, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Нюнт-Ю Сой нар оролцоно.
13.00 цагаас УДЭТ-т БШУ-ны сайд Л.Гантөмөр 2012 оны шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал гардуулна.
10.00 цагаас Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн хаалт болно. Энэ үеэр үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийн шилдгүүдийг шалгаруулна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас “Чингис хааныг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн 18 жилийн зүтгэл” сэдвээр Чингис хааныг залгамжлагч хунтайж П.Давааням хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагаас Дэлхийн оюуны олимпод эх орноо төлөөлөн оролцож дэлхийн дээд амжилтыг эвдэж хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтынхаа талаар Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар тамирчдын хамт мэдээлэл хийнэ.
11.00 цагаас "AODE" ХХК-аас Рокмон бюлдингийн 705 тоотод Хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдэд буян үйлдэж өвлийн хувцас, малгай, ороолт гардуулж, гандангийн лам нарыг урьж хүүхдийн ном хуруулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )