"Х-Түц" хамтлагийн гишүүн асан Б.Хулан хэсэг хугацаанд нам гүм амьдралыг сонгосон. Тэгвэл саяхан түүнийг Соёлтхүү хэмээх Өвөрмонгол залуутай гэр бүл болж үрийн зулай үнэрлэх гэж байгаа тухай мэдээлэл гарлаа. Манайхан дуучин С.Сэрчмааг тус улсын бэр болоход итгэж ядаж байсан. Тэглээ ч дассан газрын даавуу зөөлөнг мэдрэхдээ буцаж ирсэн. Гэтэл Б.Хуланг дахин ийм мэдээлэл сонсгоход манай улсын олон залуу зүрхэндээ шар ус хуруулж байна. Хамгийн хачирхалтай нь Соёлтхүү нь 60 гаруй насны халзан толгойтой, туранхай нэгэн гэнэ. Өвөрлөгч эр нь Хятад, Монгол бизнесменүүдийг холбож, бизнес жуулчлалаар мөнгө олдог аж. Түүгээрээ ч нэлээд гаршсан тул хэтэвчээ зузаатгасан биз.
У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )