Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

18.00 цагаас С.Ганбаатар гишүүн сэтгүүлчидтэй Оюутолгойн асуудлаар зангиагүй уулзалт хийнэ.

11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монголын Авто мастеруудын холбооны албан ёсны хэвлэлийн бага хурал болно. Хурлаар 2013 оны Дакар раллид оролцох Д.Болдбаатар, Н.Лхамаа нарт зориулсан нэрэмжит уралдааны тухай болон Мастер кросс уралдааны энэ жилийн гараа бүрийг тайлагнана.

 “Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагаас  “Их майдар сан”-гаас “Майдарын эрин-Нийгмийн хөгжлийн чиг ханaдлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

12.00 цагаас “Монгол мах” холбооноос “Махны чанар, аюулгүй байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00 цагаас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top