Хүний хөгжил сангаас мөнгөө авч чадаагүй иргэдийг бүртгэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

“Хүний хөгжил сан”-аас давхардсан тоогоор 349022 иргэн мөнгөө дутуу авсан зарим нь огт аваагүй байгаа юм байна. Тухайлбал, 2011 онд 33117 иргэн, 2012 онд 83905 иргэн мөнгөө аваагүй аж. Иймд дээрх иргэдийн мөнгийг ирэх онд багтаж олгохоор болсон бөгөөд 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн бүртгэл өнгөрсөн долоо хоногоос Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүдэд эхэлжээ.

Бүртгүүлэх иргэд бичиг баримтаа “Хүний хөгжил сан”-гийн дэвтрийн хамт авч очиход болох ажээ. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж олгохоор болсон билээ. Харин одоогийн байдлаар эхний хоёр хэсэг буюу нийт 660 мянган төгрөгийг олгоод байгаа юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top